М.Говьсайхан: Монголын сагсан бөмбөгийн 3Х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамруулна

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын эмэгтэй шигшээ баг түүхэн амжилт үзүүлэн мөнгөн медаль хүртсэн тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад түрээслээд өмчлөх орон сууцны Батламж гардуулсан.

Иймд Нийслэлийн орон сууцны корпорациас тамирчдыг орон сууцанд хамруулан түрээслээд өмчлөх орон сууцны гэрээг байгуулахаа илэрхийлэхэд Бүгд Найрамдах Франц Улсын Бордо хотод олон улсын тэмцээнд оролцож байгаагаа илэрхийлээд есдүгээр сарын 02-ны өдөр Монголд ирж манай байгууллагатай орон сууцны гэрээ байгуулахаар болсон.

Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц нь 15 жилийн хугацаанд хүүгүйгээр эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлтэй хөтөлбөр юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664963
0 эможи

Зочин
2025-08-23 08:38
Азийн эмэгтэй сагсан бембегийн тэмцээн естой еревделтэй байнлээ!!! Ганц тохиолдолд суржигнэхээ больж, боловсролын салбарт илуудээ гарсан менгее зориулах хэрэгтэй.
Зочин
2025-08-22 22:06
за яршиг л бна спорт дуучин бөх монголыг хөгжүүлэхгүй
keyboard_arrow_up