Д.Оюунбат: Үерийн улмаас хүний амь нас эрстээгүй, ухаан алдсан 2 иргэн эмнэлгийн тусламж авсан
2025 оны 8 сарын 22
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "17:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хот орчмоор усархаг, аадар бороо орж, 12.5мм хур тунадас буулаа. Борооны улмаас үер устай холбоотой 85 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс 24 дуудлагад мэргэжлийн байгууллага ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны орон сууцны гадна хоёр иргэн ухаан алдсан байсныг дүүргийн онцгой байдлын алба хаагч нар эмнэлгийн байгууллага дуудаж, хүргэсэн. Тухайн хоёр иргэний биеийн байдал хэвийн, эмнэлгийн тусламж авсан. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664952
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс