Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа

2025 оны 8 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 21-ний оройн 18:00 цагаас эхлэн холбогдох алба хаагчид үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллалаа.

Тодруулбал, нийт 30 байршилд УБЗАА, ГУББГ, УСУГ, ОСНААУГ, УБЦТС ТӨХК зэрэг инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүдийн ЗДТГ, нийслэл, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа.

Тохижилт үйлчилгээний компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 500 гаруй ажилтан машин, техникийг бүрэн дайчлан ажиллав. Нийслэлийн гудамж, талбайд үерийн дараах ариутгал хийх ажлыг мөн зохион байгууллаа.

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664948
0 эможи

keyboard_arrow_up