Иргэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хугацаагүй сунгах хүсэлтэй байна гэв
2025 оны 8 сарын 20
Иргэдээс авсан санал асуулгын дагуу наймдугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт Улаанбаатар хотын хэмжээнд үйлчлэх эсэхээ шийдэхээр байгаа.
Жилийн жилд хичээлийн шинэ жил эхлэх хөл хөдөлгөөнтэй зэрэгцэн дээрх шийдвэрийг хэрэгжүүлдэг.
Тэгвэл энэ удаад дугаарын хязгаарлалтыг есдүгээр сарын 14-нөөс хойш ч гэсэн сунгах хүсэлтэй байгаагаа дээрх санал асуулгад оролцсон жолооч нар бөглөжээ.
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг хугацаагүй сунгах нь иргэд, жолооч нар авто зам дээр түгжрэхгүй байхад хэрэгтэй гэж тэд үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








664909
1 эможи
Зочин
2025-08-20 22:02
зөв зөв энэ зөв шийдвэр өөрсдөө ч явж чадахгүй бусдыг ч явуулахгүй түгжирч байхаар өдөр алгасаад ээлжилж явсан нь хамаагүй дээр шийдьэр
Зочин
2025-08-20 14:17
Зөв зөв. Туулын хурдны зам болон бусад замуудыг баригдаж дуустал тэгш, сондгой дугаараар нь ээлжилж явуулъя. Дэмжиж байна. Алийн болгон түгжрэлд бухимдаж, нервтэж, эдийн засаг, цаг заваараа хохирч байх вэ. Харин та нар дээрх замуудаа хугацаанд нь чанартай сайн бариад ашиглалтанд оруулаарай. Мөн манайхан 2 дахь, 3 дахь машинаа авахгүй тэвчээрэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс