Улаанбаатар хотын 4 байршилд нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ

2025 оны 8 сарын 18

Arslan.mn

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор нээсэн.

Тэгвэл бусад нүхэн гарцын төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын төмөр замын доогуур авто замын нүхэн гарц байгуулах төсөл”-ийн захирал Жан Хао болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод 1949 онд анхны төмөр зам байгуулагдсанаас хойш Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй нэг түвшинд явж иржээ.

Arslan.mn

Улаанбаатар хотод нүхэн гарцууд барьснаар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүйгээр явах боломж бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулахыг зорьж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664868
0 эможи

Зочин
2025-08-18 19:36
Төмөр зам, тээвэр ложистикийг хотоос гаргах хэрэгтэй хот дундуур төмөр зам явах шаардлаггүй
keyboard_arrow_up