Монголын Тийболын 3 баг Азийн аваргын АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн эзэд боллоо
2025 оны 8 сарын 18
Япон улсын Токушима мужийн Анан хотноо үргэлжилж буй Тийболын Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй.
Тэгвэл Монголын Тийболын 3 баг Азийн аваргын АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалийн эзэд боллоо.
Үүнд:
- Азийн аваргаар Баянгол дүүргийн "SK" баг
- Дэд байрыг Сүхбаатар дүүргийн "Demons" баг
- 3-р байрыг Нийслэлийн "Peak" баг тус тус шалгарлаа.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа өөрийн цахим хуудаснаа " Энэ их халуунд та нар маань ямар их тэвчээр,хүлээцтэй байх, богино хугацааны шийдвэр гаргалт,багаар ажиллах чадвар хурд хүч гээд та нарыгаа хараад бахархаад ханашгүй юм. МУ-н баг Азийн аваргын Алт, мөнгө хүрэл медалийн эзэд боллоо. Тийболыг дэмждэг удирдлага,эцэг эхчүүддээ баярлалаа. Бид чадлаа." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







664865
1 эможи
Зочин
2025-08-21 21:45
Ямар тэмцээн ямар чансаанд хуваагдсан гээд бодит мэдээг оруулах хэрэгтэй өндөр чансаанд нь Тайвань алт, Япон мөнгө, Могголын Peak баг хүрэл авсан шүү тэрийг л уг нь сайн сурвалжлах хэрэгтэй дээ чансааг нь сайн судал
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс