“Чингис хаан” нисэх буудал руу автобус 24 цагийн турш үйлчилдэг болно

2025 оны 8 сарын 18

Arslan.mn

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлийг шинээр нээн автобус үйлчилгээнд гаргахаар болжээ.

Дээрх чиглэлийн автобус нь 24 цагийн туршид үйлчлэх юм. Иргэдээс шөнийн цагаар автобус явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу дээрх шугамыг шинээр нээх болсон байна.

БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байна.

  • Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Сүхбаатарын талбай" чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчдог.
  • Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчдог юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664862
1 эможи

Зочин
2025-08-18 09:24
өглөө хэдэн цагаас эхлэж..нисэхээс хотруу явдаг пм бол
keyboard_arrow_up