Баруун 4 замын уулзвараас Баянбүрд хүртлэх явган хүний зам талбайг 13 жилийн дараа засаж байна
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Баруун 4 замын уулзвараас Баянбүрд хүртэлх явган хүний зам болон тухайн байршил дахь ил задгай кабелуудыг цэгцлэх талбайн ажил эхэлжээ.
Ил задгай кабелын утас цаг агаарын нөхцөл байдал, элэгдлийн улмаас гэмтэх, тог цахилгааны масс үүсэх зэрэг эрсдэл дагуулдаг. Мөн стандартын дагуу ил задгай кабелийн утсыг газар дор сувагчлах байдлаар цэцэглэх дүрэмтэй. Тиймээс бүтээн байгуулалтын энэ саруудад амжин 1996 оноос хойш 29 жилийн дараа Улаанбаатар хотод газар доорх кабелийн худаг гаргах ажил хийгдэж байгаа нь энэ юм.
Кабелийн худаг гаргах газар шорооны ажлын хамт 2012 оноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй Их тойруугийн явган хүний замыг мөн шинэчилж байна. Ингэхдээ зураг төсөлд өөрчлөлт оруулан чулуун хавтан нь эвдэрч хэмхрээгүй хэсгийг хэвээр орхиж, эвдрэл ихтэй хэсгүүдийг засварлах ажлыг Чингэлтэй дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төвөөс ахлан гүйцэтгэж байна. Өнгөрсөн 6 дугаар сард Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул холбогдох албаны хүмүүсийн хамт Баруун 4 замын уулзвараас Баянбүрд хүртэлх явган хүний зам талбайн эвдрэл гэмтлийг тэмдэглэн авч, кабелийн худаг гаргах ажил эхлэхээр нэг мөр цэгцэлж янзлах төлөвлөгөөг зураг төслийн хамт гаргажээ.
Чингэлтэй дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг дэмжих төвийн мэдээлснээр “Баруун 4 замын уулзвараас Баянбүрд хүртэлх 1,9 км үргэлжлэх явган хүний зам талбайд 13 жилийн дараа их засвар хийж байгаа учраас давхар дугуйн зам хийх, замын хажууг тохижуулах ажлыг давхар хийж гүйцэтгэнэ гэлээ.









