Ц.Баттөр: СХД-т шинэ 5 цэцэрлэг, 3 сургууль тоног төхөөрөмжөө хүлээгээд ашиглалтад орж чадахгүй байдалтай яамаа хараад сууж байна
2025 оны 8 сарын 13
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр "Улс нийслэл нь цэцэрлэг сургуулийг нь барьдаг, дүүрэг нь урсгал засвар тог цахилгааныг нь шийддэг. Салбар яам нь босоо тогтолцоотой гээд боловсон хүчнээ өөрсдөө томилдог. Тэгчихээд сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, бараа материал, сурах орчин ярихаар таг чиг алга болж хариуцлагийг дүүрэгт үүрүүлдэг энэ тогтолцоо байж болох уу?
Сонгинохайрхан дүүрэгт шинэ 5 цэцэрлэг 3 сургууль тоног төхөөрөмжөө хүлээгээд ашиглалтад орж чадахгүй байдалтай яамаа хараад сууж байна.
Ямбыг нь яам эдлээд, ялыг нь дүүрэг хүлээдэг энэ байдалдаа цэг тавих цаг болсон." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







664818
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс