Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
2025 оны 8 сарын 13
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий 3 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах юм.
Тус барилгын ажлыг “Эм ди констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664809
0 эможи
Zochin
2025-08-13 09:08
сургууль төсвөөр барилаа. бэлтгэгдсэн боловсон хүчин ????
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс