Х.Нямбаатар: Наймдугаар сарын 20 гэхэд 1-р хорооллын арын замаас бусад замын ажлууд дуусна
2025 оны 8 сарын 12
Наймдугаар сарын 20 гэхэд 1-р хорооллын арын замаас бусад замын ажлууд дуусна.
Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн зам засварын ажлуудыг хичээлийн шинэ жилээс өмнө амжуулна. Ирэх жил Сонсголон, Гачуурт, зуслангийн зам зэрэг үлдсэн 10 орчим замыг л хучна. Бид түрүү жилээс эхлэн хотын нэгдүгээр түвшний замуудаа бараг бүгдийг нь засаж, шинэчлээд дуусаж байна. Тиймээс эдгээр замуудыг засах нэрээр ойрын хэдэн жилдээ гар хүрэхгүй. Ирэх жилээс Туулын хурдны зам, Тойрог зам зэрэг хоёрдугаар түвшний замуудаа барьж эхэлнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664805
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс