н.Байгалмаа: Өөрийн хашаанд тарьсан 13 төрлийн ногоогоо Улаанбаатарынхаа иргэдэд худалдахаар ирсэн

2025 оны 8 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан чанартай төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд наймдугаар сарын 8-ны өдрөөс зохион байгуулахаар баталжээ.

Одоогоор Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нийт дөрвөн байршилд өргөтгөсөн худалдаа эхэлжээ.

Чингэлтэй дүүрэгт Бага тойруу гудамж дахь Барилгачдын талбай болон Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа бол, Баянзүрх дүүрэгт Сансар үйлчилгээний төвийн гадна, Жуковын талбай, Дүнжингарав захын баруун талын талбайд ногоо худалдаалж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын тариаланч  н.Байгалмаа " "Алтан намар" өргөтгөсөн худалдаанд 9 дэх жилдээ оролцож байна. Энэ жил  хашаанд тарьсан 13 төрлийн ногоогоо Улаанбаатарынхаа иргэдэд худалдахаар ирсэн" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664795
1 эможи

keyboard_arrow_up