Иргэдтэй сайхан харьцсан жолоочид ТАЛАРХАЛ илэрхийлжээ
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2025 оны 08 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Иргэн Урнаа: Д:8 “Товчооны зам 6-р зогсоол-Толгойтын эцэс” чиглэлд үйлчилж байгаа “Эс Энд Эй транс” ХХК-ийн 33-036 гарааш дугаартай автобусны жолооч иргэдтэй боловсон сайхан харьцаж байгаад нь талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсье.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н: Ч:31 “Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000-ын 4-р зогсоол” чиглэлд явж байгаа 19-082 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Маш удаан яваад байхаар нь шаардлага тавьсан чинь намайг таксиндаа суугаад яв гэж хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: Эмсид ХХК-ийн 19-082 гарааш дугаартай автобусны жолоочид сануулах арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Иргэн О.Гансүх: Ч:64 “Цагаан давааны задгай-Халдвартын эцэс” чиглэлийн 25-016 гарааш дугаартай автобусны жолооч Халдвартын эмнэлгийн буудал дээрээс хүнээ авахгүй явсан арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын ашиглалтын албаны даргатай холбогдож гарсан зөрчлийн талаар тайлбарлаж, жолооч нартаа сургалт хийх үүрэг даалгавар өгсөн. Тус 25-016 гарааш дугаартай автобусны жолоочид автобусны буудлаас зорчигчоо гүйцэд авч явж байх сануулга өгсөн.
Иргэний гомдол: Иргэн Г.Баасанжав: Ч:54 “Яармаг-Баянхошуу” чиглэлийн 13-250 гарааш дугаартай автобусны жолооч Баянхошууны буудал дээрээс хүнээ авахгүй явсан арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн Ч:54 чиглэлд үйлчилгээ үзүүлсэн 13-250 гарааш дугаартай автобусны жолоочид зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Ч:20А “Баянхошуу-34-р байр” чиглэлийн 6-016 автобусны жолооч замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхгүй хажуугаас шахсан.
Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-016 гарааш дугаартай автобусны жолоочид зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов. Жолоочийг зан харьцааны сургалтад хамруулахаар боллоо.
Иргэний гомдол: Иргэн Эрдэнэбат: М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд явж байгаа 2-136 гарааш дугаартай автобусны жолооч 32-р байрны буудлаас хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү. Хаалгаа онгойлгохгүй байхаар нь сууя гээд хаалгыг нь тогшсон чинь хаалга нүдлээ гээд хэл амаар доромжлоод орхиод явсан.
Шийдвэрлэлт: 2-136 гарааш дугаартай автобусны жолоочид зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон.
Иргэн та нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ 70044040 дугаарт залган мэдэгдэх боломжтой.









