Х.Нямбаатар: Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаад шалгуулах хэрэгтэй

2025 оны 8 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгч байна гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ талаар Хотын дарга  Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа дараах тайлбар бичжээ. 

Тэрбээр " "Хятадын" тавиул гэж хэдэн өдөр гүтгэсэн. Гартаа хутга барьчихсан байгаа зураг эвлүүлсэн байсан. Үндэсний хороо, Засгийн газрын тогтоол, УИХ-ын тогтоол батлагдахаар Х.Нямбаатар хулгай хийж байна гэнэ. Шүүхээр таслагдаж, хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдсан ялтан гүтгэж дайрна. Эх орноосоо оргон зайлсан хүчирхийлэгч нөхөр гүтгэж доромжилно. 

Өнөөдөр бас нэг сэтгүүлч мэдэн будилсан өнгө аястай худал мэдээлэл тарааж байна. Хий хоосон гүтгэж доромжлохын оронд баримт нотолгоо гаргаж ирээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Иргэд, олон нийт нүдтэй дээ. Миний бие эрүүл саруул ажлаа хийгээд байж байна гэдгээ хэлье" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664681
1 эможи

Зочин
2025-08-04 17:26
Энэ амьтныг зайлуулах хэрэгтэй байна
Зочин
2025-08-04 14:13
хятадын тавиул нянбаатар
Зочин
2025-08-04 12:51
Хуний амь нас, эруул мэндэд шууд заналхийлж байгаа мотоцикл, дугуйгаа хориглохгуй байгаа нь аймшигтай!!!
keyboard_arrow_up