Б.Сэмжидмаа: Улаанбаатар дамжин өнгөрөх биш, зорин ирдэг саатах дурлах хот байх ёстой
НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа шинэ санаачилга гаргажээ.
Тэрбээр, " Дамжин өнгөрөх биш, зорин ирдэг саатах дурлах хот байх ёстой. /БОЛГОЁ/
Саяхан Улаанбаатараас Хөвсгөл рүү олон улсын шууд нислэг эхэллээ. Энэ бол Монголын аялал жуулчлалын түүхэн дэвшил. Гэхдээ энэ нь нэг зүйлийг бидэнд маш тодорхой харуулж байна. Жуулчид Улаанбаатарт буугаад сааталгүй, шууд нисээд явчихдаг боллоо. Улаанбаатар хот маань нэг хэсэг жуулчид зүгээр нэг дамжин өнгөрөх цэг болж хувирах вий.
Гэтэл Улаанбаатар хот:
- 3000 жилийн төрт ёсны түүхтэй
- Үлэг гүрвэлийн өлгий нутаг
- Байгаль, соёл, түүхийн огтлолцлын цэг
- Монгол хоол, нүүдэлчин ахуйн нандин мэдрэмжтэй газар
- Орчин үеийн хотын өнгө төрхийг бүрдүүлэх боломжтой
Дундаж жуулчин Улаанбаатарт ганцхан өдөр саатахад ойролцоогоор 1 сая төгрөг хотын эдийн засагт шингэдэг.Гэтэл бид энэ боломжийг цаашид алдсаар байх нь..
Бид цаашид юу хийх ёстой вэ?
- Нийслэлийн аялал жуулчлалын бодлогыг шинэчлэх
- Хувийн хэвшилтэй илүү нягт хамтран ажиллах
- Хотод шинэ “attraction” буюу жуулчин татах үйлчилгээ, уран санаа, эвентүүдийг бий болгох
- Зөвхөн төрийн биш, иргэн бүрийн санаачилга чухал гэдгийг ойлгох.
Мөн Нийслэлийн ИТХ-д бодит санал, шийдэл оруулаад ир. Бид сонсох ярилцах хэлэлцэхэд бэлэн байх болно.
Жич: Хувийн хэвшилтэйгээ илүү ойр хамтрах зайлшгүй шаардлагатай.
Жуулчин бүрийн анхаарлыг татах үзвэр, үйлчилгээг нийслэл ганцаараа дийлэхгүй ээ, харин хувийн хэвшлийнхэндээ боломжийг нь олговол тэд өөрсдөө attraction буюу сонирхол татах үйлчилгээгээ хангалттай гаргаад ирнэ." гэжээ.









