Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв

2025 оны 7 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайн цэвэрлэгээг 34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагчид гээд нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэлээ.

Цэвэрлэгээний үеэр нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв.

Нийт 350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм.

Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664617
1 эможи

Oracle Fusion Technical Training
2025-07-29 18:29
This is a great read. Unogeeks is the top Oracle Fusion Technical Training Institute, which provides the best Oracle Fusion Technical Training
keyboard_arrow_up