СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр : 163 хүний бүрэлдэхүүнтэй гурван бригад наадмаар гол, сав газруудад иргэд амрахдаа хаясан хур хог, орчныг цэвэрлэлээ

2025 оны 7 сарын 25

Arslan.mn

СХД-ийн засаг дарга Ц.Баттөр өөрийн цахим хуудаснаа "Өнгөрсөн зургаан сард иргэдийн бүлгийнхэн голын эрэг, ай сав газраа цэвэрлэсэн. Гэвч наадмын амралтын өдрүүдэд иргэд голын ай сав газраар маш их хэмжээний хог хаясан байна.

Иймд өнөөдөр 163 хүний бүрэлдэхүүнтэй гурван бригад Туул, Баянголын ам, Толгойт, Бумбатын рашаан, Нарангийн голын ай савын ойр орчимд үүссэн хогийн цэг, ил задгай талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөж тээвэрлэлээ.

Нийтдээ 3000 м.кв талбайгаас 14 тн хогийг цэвэрлээд байна. Цаашид ч гэсэн гол, нуурын эрэг орчмоор цэвэрлэгээ үргэлжилнэ" гэлээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664572
1 эможи

keyboard_arrow_up