“Богд уул“ сувиллын засварын ажлыг эхлүүлэхээр холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа

2025 оны 7 сарын 24

Arslan.mn

"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, дөрөвдүгээр сард менежментийн гэрээг дуусган нийслэлийн өмчид буцаан авсан.

Тодруулбал, сувиллын үйл ажиллагаа явуулах стандарт зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас тус сувиллын үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байсан юм.

Тэгвэл "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" болон түүний харьяа сувилал, бусад объектыг засварын ажлыг эхлүүлэхээр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг тухайн байршилд ажиллалаа.

ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрлах тус сувилал нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай. Тус объектыг засварлаж, элэг судлалын клиникийн сувиллаар үйл ажиллагааг нь явуулна. Засварын ажлыг энэ онд багтаан дуусгах юм. Харин хажуу талд нь 25 ортой төрсний дараах эх, нярайн сэргээн засах төвийг шинээр барихаар болсон юм. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664556
0 эможи

Зочин
2025-07-25 21:13
луварчин үалилангуудаас нийслэл өмчөө буцааж авч бгаад баяртай бна гэхдээ улсад очсон юм бүхэн цавчаа ордог гэдэгийг хатуу санаарай
keyboard_arrow_up