Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов

2025 оны 7 сарын 22

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай уулзаж, хот, нийтийн аж ахуйн чиглэлээрх үйл ажиллагаагаа сайжруулах үүрэг даалгавар өглөө. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүд рүү есөн чиг үүргийг шилжүүлсэн.

Үүнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа, хөшөө дурсгал, усан оргилуурын арчилгаа, нохой, муур устгал зэрэг чиг үүргийг дүүргүүд хэрэгжүүлж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр есөн дүүргийн удирдлагатай хотын дарга уулзахдаа дээрх хүлээж авсан чиг үүргээ чанартай биелүүлэх талаар санал зөвлөмж өглөө. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг.

Дүүргүүд болон ААНБ хамтарч, хуучны орон сууцны барилгуудын өнгө үзэмжийг сайжруулж, гадна фасадын шинэчлэл хийхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцоллоо. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн “Дөлгөөн нуур” орчимд байрлах ЕБ-ын 4 дүгээр сургуулийн ойролцоох хуучны орон сууцны барилгын үзэмжийг сайжруулахыг онцгойлон үүрэг болгов.

Хоёрт, дүүргүүдийн ногоон байгууламжийн арчилгааны зардлыг төсвийн тодотголоор нэмэгдүүлсэн. Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээг мөн чанаржуулах нь зүйтэй. Гуравт, эзэнгүй нохой, муурын устгалд анхаарахыг санууллаа. Ойн бүсээс гадна хотын гол, гудамж талбай, орон сууцны хороолол дунд эзэнгүй нохой, муур олширч байгааг цэгцлэхийг үүрэг болголоо. Дөрөвт, нийслэлээс ирэх таван жилд хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөөг баталж, хог ялган ангилахыг хэвшүүлнэ. Тиймээс хороод хог тээвэрлэлтээ чанаржуулж, хог хаягдлаа цаг тухайд нь тээвэрлэж хэвшихийг санал болголоо. Үүрэг даалгаврын биелэлтийг хотын дарга Х.Нямбаатар биечлэн явж шалгана гэдгээ уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664531
0 эможи

Зочин
2025-07-22 18:40
МАНАЙ БГД-14 хорооны 18 -р байрыг тойрсон ТҮЦүүдийг буулгаж өгөөч. МӨН ч олон удаа бичиж, ярьж байна. ОРЧНОО бохирдуулсан энэ ТҮЦнүүдийг буулгана уу?
Зочин
2025-07-22 17:39
Нийслэлчуудэд бугдэд нь заналхийлж байгаа дуу ихтэй мотоцикл, дураараа тэгэх дугуйг хориочээ!!! Тев талбай, туунийг тойрсон заваарсан юмнуудаа цэгцлэх шаардлагатай бна!!!!
ЗОЧИН
2025-07-22 16:04
БГД-ийн ЗД гэгч Сумъяабаатар гуай төмөр замын нүүр царай болсон төв зам дагуу АРКТАЙ ШАР БАЙРУУДАА гадна фасад хийж өнгө үзэмжийг сайжруулаач ээ. Уг байруудын орцны засварыг сүүлийн 20 жилд хийхгүй байгаа "Дөлгөөн-9" СӨХ-н даам дарга Пүүжээд хариуцлага тооцож засварлуулаач ээ. Сайхан байр маань балгас болж дууслаа.
keyboard_arrow_up