Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй

2025 оны 7 сарын 22

Arslan.mn 

Улс, нийслэлийн хэмжээнд эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд Хог шатааж, эрчим хүч гаргаж авах үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар болсон.

Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн дагуу зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 18-ны 12:00 цаг хүртэл төслийг барих гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж, баримт бичгийг хүлээн авч, хэлэлцээнд оролцох саналыг 3 компани албан ёсоор ирүүлжээ. Тэдгээр компанийн нэг “Нааново грийн энержи” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцоод, өөрсдийн буруугаас хасагдсан боловч олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл түгээж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн пэйж хуудастаа мэдэгдсэн байна.

Тэрбээр “Худал мэдээлэл түгээж буй “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны "3.7.4. Үнийн санал" болон "3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г формын дагуу бөглөж ирүүлээгүй тул тус зааврын "4.2. Бүрэн бус материал өгсөн бол татгалзана . . .", мөн Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн журам болох Засгийн газрын 210 дугаар тогтоолын хавсралтад заасан уг материал дутуу тул хасагдсан байна. Хэрвээ төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс сонгон шалгаруулалтад нөлөөлж, шалгарах ёстой компанийг хассан бол тухайн компаниуд холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу ажиллагааг зогсоож шалгуулах боломжтой” гэдгийг мэдэгджээ. Худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг албаныхан анхааруулжээ. Ташрамд, Хог шатааж эрчим хүч гаргах төслийн сонгон шалгаруулалтын процесс нээлттэй явагдаж байгаа билээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664526
0 эможи

Инженер
2025-07-22 11:05
Ажил саатуулсан, дутуу дулимаг юм хийх гэж сенсаци баагийнууд байж л байдаг. Битгий тоо! Хая
keyboard_arrow_up