НИТХ: Нийслэлийн Онцгой байдлын эрэн хайх, аврах ажиллагаанд 473,8 сая төгрөгийг зориулахаар боллоо

2025 оны 7 сарын 10

Arslan.mnArslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Б.Сэмжидмаа нарын санаачилгаар аялал, зугаалгын улиралд Нийслэлийн онцгой байдлын газрын хүн хүч, техник хэрэгсэл, эрэн хайх, аврах хэрэгслүүд дутмаг байдаг учраас анхаарч өгөхийг НИТХ-д санал оруулжээ. 

Улмаар энэ сарын 9-ний өдрийн НИТХ-ын ээлжит  IV хурлаар Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 473,8 сая төгрөгийг Нийслэлийн Онцгой байдлын эрэн хайх, аврах ажиллагаанд зориулахаар шийдвэрлэжээ. 

Үүний үр дүнд гол ус, үе усны үед хүүхэд, насанд хүргэгчдийг аврах завь, хамгаалалтын хэрэгслийг нэмэж авах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зориулалтын хувцас хэрэгсэл, техникт бүрэн зориулах аж. 

Дашрамд дурдахад НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар, Б.Сэмжидмаа нар нь хүүхдийн амралт эхэлснээс хойш НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдөө төлөөлөн НЦУГ, НОБГ-тай хамтран хүүхдийн ахуйн болон осол гэмтэл, зөрчил хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд НОБГ-т эрэн хайх, аврах техник хэрэгслийг яаралтай шийдвэрлүүлэх саналаа ийнхүү НИТХ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд тавьж, санал оруулж байжээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664509
1 эможи

keyboard_arrow_up