Нийтийн тээврийн салбарт Гавьяат тээвэрчин нэгээр нэмэгдлээ

2025 оны 7 сарын 10

Arslan.mn

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хотын тээврийг удирдах газрын даргаар 1987-1990 онд ажиллаж байсан Лувсангийн Түдэвийг Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор шагналаа.

Салбарынхаа бахархал, үлгэр дууриалал болсон Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Түдэв нь 50 орчим жил автотээврийн салбарын бодлогыг тодорхойлох ажилд идэвх санаачлагатай ажиллаж байсан бөгөөд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хослуулан өнөөг хүртэл салбартаа хувь нэмрээ оруулсаар байна.

ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг дүүргэж, ирээдүйг харсан олон чухал ажлыг санаачлан хэрэгжүүлж, хотын тээврийн үйлчилгээний хамгийн доголдож байсан ажил үйлчилгээг сайжруулах, өөрчлөх, үйлчилгээний шинэлэг арга барил нэвтрүүлэх нөөц боломжуудыг судлан нэвтрүүлэхэд тус газрын ажилтнуудын хүчийг чиглүүлж байсан.

Хотын тээврийг удирдах газрын даргаар ажиллах хугацаандаа хотын тээврийн системийн үйл ажиллагаанд хамгийн их доголдолтой байсан гэр хорооллын усны тээвэрлэлт, таксийн үйлчилгээ, мах, ногоо, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, шөнийн ээлжийн ажилчдын унаа, хөдөлмөрчдийн ахуйн тээврийн үйлчилгээнд судалгаа хийж, дүгнэлт гарган ажил, үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл, аргачлал боловсруулан, тээвэр үйлчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлж чадсан таниар залуу үе нь бахархаж байна.

Хотын тээврийг удирдах газрын даргаар ажиллаж байхдаа троллейбусны комбинатыг ашиглалтад оруулж, нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд кондукторгүй үйлчилгээг анх удаа шинээр нэвтрүүлсэн бахдам гавьяатай нэгэн юм.

Ийнхүү нийтийн тээврийн салбараас 15 жилийн дараа  Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баярын өмнө Гавьяат тээвэрчин нэгээр нэмэгдлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664508
0 эможи

Зочин
2025-07-11 16:07
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up