Налайх, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст авто машин, Налайх дүүргийн ЗДТГ-аас бага оврын автобус хүлээлгэн өглөө

2025 оны 7 сарын 08

Arslan.mn 

НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ АВТО МАШИН, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗДТГ-Т БАГА ОВРЫН АВТОБУС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Налайх, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж иж бүрэн тоноглол бүхий Kia sportage маркийн хоёр ширхэг авто машин хүлээлгэн өглөө.

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс 60 мянга гаруй хүнд, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс зургаан мянга гаруй хүнд хүрч ажилладаг. Иж бүрэн тоноглогдсон Kia sportage маркийн суудлын автомашинтай болсноор иргэдэд түргэн шуурхай хүрч ажиллах боломж бүрдэж байгааг тус хоёр дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд онцоллоо.

Мөн Налайх дүүргийн ЗДТГ-т алслагдсан хороодын иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчныг сайжруулах зорилгоор 16 хүний багтаамжтай, цахилгаан хөдөлгүүртэй дунд оврын автобус хоёр ширхгийг хүлээлгэн өглөө. Ингэснээр Налайх дүүргийн иргэд тохилог, эдийн засгийн хувьд хэмнэлттэй тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664488
0 эможи

keyboard_arrow_up