Нийслэлийн өдөр, даншиг наадмын шүдлэн насны морьдын уралдаанд 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөлөө

2025 оны 6 сарын 28

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаанд 86 шүдлэн бүртгүүлсэн. Ийнхүү 70 шандаст хүлэг алтан тоосоо өргөснөөс Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хүрэн ширээтэй зуузай шүдлэн түрүүлсэн бол Архангай аймгийн Тариат сумын Б.Наранбаатарын хул, хөвчтэй сар шүдлэн аман хүзүүдлээ. Айргийн гуравт Завхан аймгийн Шилүүстэй сумын Д.Заяабадралын зээрд, таван нүд, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Багануур дүүргийн НАУ Ж.Мөнгөнбаярын хонгор халзан, чандмань, айргийн тавд Булган аймгийн Булан сумын Б.Өвгөнхүүгийн бор шүдлэн хурдалж наадамчин олноо баясгалаа. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664467
0 эможи

keyboard_arrow_up