Даншиг наадмаар соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний 165 цэг ажиллаж байна

2025 оны 6 сарын 28

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 165 цэгт үйл ажиллагаа явуулж байна. Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. 

Дээрх найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал,

  • “A”, “H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар;
  • “B” секторт хүнсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн холбоод;
  • “С”, “D” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл;
  • “E” секторт явуулын хоолны машин;
  • “F”, “G” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө байрлаж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664466
0 эможи

keyboard_arrow_up