“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо

2025 оны 6 сарын 29

Arslan.mn

Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт зохион байгуулж буй. Очирваань бурхан нь монголчуудыг даасан ядам, номын сахиус бөгөөд энэхүү ёслол нь шашны нууц тарнийн зан үйлд хамаардаг. Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл Очирваань бурхныг монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадраан дааж явдаг хэмээн бурхны шашинд үздэг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664464
0 эможи

keyboard_arrow_up