Толгойтод хөл бөмбөгийн талбайтай, цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна

2025 оны 7 сарын 04

Arslan.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн гуравдугаар хороонд хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор барьж байна. Барилга угсралт 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайнуудтай.

Ашиглалтад орсноор хүүхэд, залуучууд, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл, чийрэг бие бялдартайгаар өсөх нөхцөл бүрдэнэ. Цогцолборын барилга угсралтыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664422
0 эможи

keyboard_arrow_up