СОНГИНОХАЙРХАН дүүрэг БНСУ-ын ВОНЖУ хоттой хамтран ажиллана 

2025 оны 7 сарын 02

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоогийн  урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Вонжу хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Чо Ён Ги болон Байнгын хорооны дарга нар, Төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс ажлын айлчлал хийлээ.  

Талууд хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааг хөгжүүлэх, туршлага солилцох, эдийн засаг, соёл, боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын бичиг баримтад гарын үсэг зурав.   Вонжу нь Сөүл хотооc 140 км-ийн зайд орших тээвэр, логистик, бизнес, инноваци, соёл, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хөгжсөн хот юм.

Arslan.mn

Талууд олон салбарт туршлага судлах, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр албан ярилцлага өрнүүллээ. Мөн дүүргийн Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудтай танилцаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664397
0 эможи

keyboard_arrow_up