Х.Нямбаатар: Эвдэрсэн замыг гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна

2025 оны 6 сарын 27

Arslan.mn

Дулааны шугам засах ажлын хүрээнд, нийслэлээс шинэчилсэн явган хүний болоод авто замуудыг хуулж, эргээд хучихдаа эвдрэл гэмтэлтэй орхиж буй талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дурдаад, тус компаниудаар өөрсдөөр нь хэвийн болгох ажлыг хийлгэнэ гэв. 

Тодруулбал тэрбээр "Жил бүр халуун ус хаах хуваарь гаргаж байгаад л дулааны шугам засах ажлууд хийгддэг. Нийслэл зам харгуйгаа засаад л араас нь яам очиж ухаж төнхөөд шаардлага хангахгүй гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болно. Эргээд нөгөө сайхан зассан зам цөмрөөд хэмхрээд байдаг. Үүнийг бас ялгаж салгана биз ээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн "Дулааны шугамын 2А магистрал шугамын өргөтгөл шинэчлэлт"-ийн ажлыг Эрчим хүчний яамны Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс хэрэгжүүлж гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажилласан. Тухайн хэсэгт авто зам, явган хүний замыг зөвшөөрөлгүй сэтлэн нөхөн сэргээлтийг өөрсдөө хийсэн бөгөөд нийслэлд хүлээлгэн өгөөгүй. Тухайн эвдэрсэн авто зам, явган хүний замыг дулааны шугамын захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд руу шаардлага хүргүүлэн өөрсдийн хөрөнгөөр нь засварлуулна" гэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664335
0 эможи

Зас
2025-06-27 22:24
Ингэхгүй шүү дулааны ажил гүйцэтгэгч нараа та нар өөрсдийнхөө эх орны ажлд оролцож байгга учир хуулж хаясан замыг буцаагаад хэвэнд нь оруулж өөриймсөг хандлагатай байл даа.
Зочин
2025-06-27 11:01
Зөв. Гүйцэтгэгч нар ийм хариуцлагагүй ажлын уялдаа холбоогүй ажиллаж нэгнийхээ хийсэн ажлыг балладаг шүү.хариуцлага хүлээлгэдэг байх шаардлагатай.
keyboard_arrow_up