ЧД-ийн 5 дугаар хорооны орон сууцны хорооллуудын зогсоолын хүртээмжийг сайжруулж, шинээр ил зогсоол барина

2025 оны 6 сарын 26

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын баруун хойд талд байрладаг орон сууцны хорооллууд социализмын үеийн төлөвлөлттэй учраас зогсоол хүрэлцээгүй болсон. Энэ байршилд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд зогсоолын хүрэлцээ маш бага, хотын төвд байршилтай учраас автомашины ачаалал ихтэй. Тиймээс “Зогсоол” хөтөлбөрийн хүрээнд нэн түрүүнд шаардлагатай зогсоол барих 40 байршлын нэгээр энэ хэсэг нэрлэгдэж байна. Мөн энэ хэсэгт хэд хэдэн хувийн хэвшлийн компаниуд нийтийн эзэмшил газарт хаалт хийж, төлбөртэй зогсоол байдлаар ашиглаж байгаа зөрчил харагдлаа. Бид НХШГ-т хандаж тухайн зөрчлүүдийг арилгуулж, орлогын 40 хувийг Авто замын санд тушаах гэрээ хийнэ” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664319
1 эможи

Зочин
2025-06-27 06:45
Dald deer ni davkhar bol olon mashin bas khuitnii ulirald zugeer um bol uu
б
2025-06-26 16:22
за даа зогсоол хийх яах вээ зогсоолгүй байж машин авах хэрэггүй байр авч байгаа бол байрны бүх ошин суугчдад хүртээмжтэй зогсоол байгаа эсэхд стандартаараа бариулалдаа
keyboard_arrow_up