Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

2025 оны 6 сарын 26

Arslan.mn

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг хийж байна.

Тус цогцолбор нь 2115.6 м.кв талбай бүхий, зоорьгүй, хоёр давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлуудыг хийж буй бөгөөд нийт барилгын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 

Уг барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Их гүрний бүтээмж констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664314
1 эможи

keyboard_arrow_up