Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
2025 оны 6 сарын 26
Хан-Уул дүүрэг 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Алтарганы уулзвараас Таван богд групп хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ.
Тус замыг маргааш буюу зургаадугаар сарын 27-ны 23:00 цагаас хааж, зургаадугаар сарын 29-ний 12:00 цагт нээнэ. Уг зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээ хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664313
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс