Тэрэлжийн бүсэд морьт эргүүл ажиллаж байна
Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор морьт эргүүл ажиллаж байна.
Тодруулбал, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс НЦУГ-ын Эргүүл хяналтын хэлтэстэй хамтран морьт эргүүлийг энэ оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ажиллуулж байна.
Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалтын газарт аялж зугаалж буй иргэд, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор морьт эргүүлж ажиллаж байна.
Иргэд Та бүхэн эд зүйлээ хулгайд алдах, голын усанд унаж, осолдохоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байж, хариуцлагатай аялахыг уриалж байна.









