“Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна

2025 оны 6 сарын 23

Arslan.mn

Монгол хүний мөн чанар, үндэснийхээ өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжлийг олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тус хөтөлбөр 7 дүүргийн 46 сурагч хамрагдаад байна.

Сурагчид 7 хоногийн турш “Хөдөлмөр” зусланд байрлаж байгаа бөгөөд олон төрлийн сургалт, сонирхолтой тоглоомуудаар дамжуулан эх оронч үзэл, үндэсний бахархал, нүүдэлчин ёс заншил, түүхийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж байна. Хөтөлбөрийн 3 дахь өдөр НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Д.Наянбаяр нар сургалт хөтөлбөртэй танилцаж, нэг өдрийг сурагчидтай хамт өнгөрүүлэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
664241
1 эможи

Zochin
2025-06-24 12:26
Yu umsuultsiin be
Aa
2025-06-24 01:10
Arai l komunist haragdaad baihiin. Ta nar zugeer uu
keyboard_arrow_up