Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээний хөдөлгөөнийг маргааш нээнэ

2025 оны 6 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26-хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж шинэчилж байна.

Замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 24-ний 06:00 цагт нээнэ.

Энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм. Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664232
0 эможи

keyboard_arrow_up