Х.Нямбаатар: Хүн ардын эрүүл мэндийн төлөө сайжруулсан түлшнээс татгалзах шийдвэр гаргалаа. Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг!
Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанд төсвийн танилцуулга явагдаж байна. Улаанбаатар хотын төсөв Монгол Улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг учраас Сангийн яамнаас оруулж ирж байгаа төслийн хүрээнд төсвийн тодотгол хийгдэнэ. Нийслэлийн төрийн албан хаагчийг 9 хувиар бууруулна.
Угаагаагүй, өндөр илчлэгтэй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэж эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өнгөрсөн жилүүдэд маш олон иргэд угаартаж нас барсан. Үндэсний хорооноос хагас кокс нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд эерэг нөлөөтэй гэдэг тогтоол гарсан. Тус тогтоолыг хэрэгжүүлнэ. Шахмал түлшээ болиод коксжсон нүүрс худалдаж авбал 300 тэрбум төгрөг хэмнэнэ.
Хүн ардын эрүүл мэндийн төлөө сайжруулсан түлшнээс татгалзах шийдвэр гаргалаа. Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг, амаараа л яриад байх юм" гэв.









