Сонгинохайрхан дүүргийн хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

2025 оны 6 сарын 18

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн 3 дугаар хорооны 21000м2 талбайд задгай спорт цогцолбор байгуулах ажил 2022 онд эхэлсэн.

2021 онд зураг төсөв боловсруулах ажил хийгдэж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлж, талбайг түрж тэгшилсэн.

Arslan.mn

Өнөөдөр дээрх талбайд:

  •  95х45 хэмжээтэй хөлбөмбөгийн талбай
  •  3х3 сагсан бөмбөгийн талбай
  •  5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
  •  Газрын теннисний талбай 2 ширхэг
  •  6 эгнээ гүйлтийн зам
  • Хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлууд хийгдэж 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Гүйцэтгэгч байгууллагаар "Аглуут" ХХК ажиллаж байгаа.

Улаанбаатар хотын хоёр дахь том цогцолбор ийнхүү манай дүүрэгт баригдаж ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664136
0 эможи

keyboard_arrow_up