Х.Нямбаатар: Ирэх өвөл гэр хороололд ШАХМАЛ ТҮЛШ хэрэглэхгүй. Хагас кокс түлнэ

2025 оны 6 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Бурханы авралаар Нийслэл эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт хийсэн. Долоодугаар сард ТЭЦ V-ийн тендер нээгдэнэ. Бидний хамгийн том төсөл. Төр хувийн хэвшлийн түншлэлээр явагдахаар тендерээ зарласан. Дөрвөн аж ахуй нэгжийн материалыг авсан. Амралтын өдрүүдэд барилга барих талбай дээр очиж ажилласан. 

Энэ жилийн 12 сарын таван гэхэд нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 МВт болж байгаа. Бөөрөлжүүт графикаа дагуу ашиглалтад орно. Эрчим хүчний дутагдалд орохгүй.

Харин ДЦС-3-ын турбины зуух нь бүтэн шатаагүй. Иймд технологийн горимын хувьд өөрчлөлт оруулаад халуун усаа эргүүлэх горимдоо шилжье гэж байгаа. Үүний дараа турбин генератор захиалах, тендерээ зарлая гэдэг асуудал яригдаж байна.

Ирэх өвөл гэр хороололд ШАХМАЛ ТҮЛШ хэрэглэхгүй. Хагас коксжсон түлш рүү шилжинэ. Эхний ээлжид гаднаас бэлэн түлш авна. Харин үлдсэн айлуудаа дулаалъя гэхээр тодотгол дээр бидний өнгөрсөн жилийн босгох ёстой бондын 200 тэрбум төгрөгийг улсын төсөв батлахдаа хассан. Бондын эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664110
0 эможи

Зочин
2025-06-17 14:55
МАНАЙ НЯНГАА БАРАГ КОТЫНХОО ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ЮМ БНА ДОО..ЭРЧМИЙН САЙДГҮЙ БАЙСАН Ч ЯАХАВ ДЭЭ
keyboard_arrow_up