Туул голыг явган гаталж явсан 2 хүний нэг нь живж, нас баржээ
							 2025 оны 6 сарын 16						
						
					
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Хөх давааны энгэрт энэ сарын 15-нд хоёр хүн Туул голыг явган гаталж яваад, 1 хүн нь живжээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У /35 настай, эрэгтэй/ нь Туул голын усанд живсэн байсан аж.
3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, 17:05 цагт цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								664075
								
								
							0 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
