Найрамдлын авто замын засвар шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
2025 оны 6 сарын 12
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн Орбит-Тахилтын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 12 км авто зам болон гэрэлтүүлэг, зуслан доторх 4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
Одоогийн байдлаар зуслан доторх 4 км авто зам, Найрамдал зуслангаас МТ шатахуун түгээх станц хүртэлх 9 км авто замын суурийг цементээр бэхжүүлж асфальтбетоноор хучаад байна. Үлдсэн 3 км авто замыг улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Ингэснээр иргэд шинэ замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Авто замын гүйцэтгэгчээр Билэгт зам ХХК ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









664033
0 эможи
Билэгт зам ХХК д
2025-06-13 08:58
Манай гэр улаан толгойн дор, замын зүүн талд, ЕТГ ын ажилчдын зусланд байрладаг. Шинэ зам энэ хавьд тавиад дуусах гэж байна. Шинэ зам нилээн зузаан, сайн зам болжээ. ОДОО асфальтсан замаас гарах хэсгүүдийн ирмэгийг шороогоор булж өгөхгүй бол зарим машин дайрч орж байна. ШИНЭ зам захаасаа эмтэрч эхлэх бий дээ. ЭНЭ ажил хийгдэхгүй байна даа. Асфальтаж , эгнээг тусгаарлаж будаад хэд хонолоо.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс