ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болголоо

2025 оны 6 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн 4 дүгээр сараас эхэлж зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар 1436 ТҮЦ-ийг нүүлгээд байна. Нийслэлээс ТҮЦ эрхлэгчдэд ажлын байр, зах худалдааны төвд лангуу санал болгож, 24 иргэнийг ажлын байраар хангаад байна. 

Энэ хүрээнд өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав.  ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг  санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм. 

ТҮЦ эрхлэгчид энэхүү саналыг хэлэлцэж, ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын төлөөлөлтэй дахин уулзахаар боллоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664028
1 эможи

Зочин
2025-06-12 21:26
түц ийг буулгадаг нь их зөв шийдэл болсон үкэмж муутай шээс ялгадасны үүр уурхайг таслан зогсоосон Нямбаатарт баяр хүргьё
ХОТЫН удирдлагад
2025-06-12 17:32
БГД-14 р хорооны 18 -р байрыг тойрсон шавар, сендвичин дэлгүүр гэх ТҮЦ үүдийг буулгаж, оршин суугчдад цэвэр орчинд амьдрах боломж олгоно уу?
keyboard_arrow_up