Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлнэ

2025 оны 6 сарын 10

Arslan.mn

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт 80,7 хувьтай байна. Зөвлөгөөний эхэнд татварын хэлтэс, онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газар, эрүүл мэндийн төвөөс цаг үе, нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн хэмжээнд улаанбурхан өвчнөөр 852 хүүхэд өвчилсөн байгаагаас 733 хүүхэд эдгэрсэн байна. Эдгээр хүүхдүүдийн хавьтал 7770 байна. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга нь дархлаажуулалт байдаг. Иймд дархлаажуулалтыг эрчимжүүлэх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг багасгах, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, дархлаажуулалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах үүргийг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр өглөө.

Arslan.mn

Мөн газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, чийгшүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөлийн судалгааг нэгтгэж, зураг төсвийг хийлгэх, зам засварын хог хаягдлыг тээвэрлэх, иргэдийн амралт зугаалга эхэлж байгаатай холбогдуулан орон байрны хулгай, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах үүргийг холбогдох алба хэлтсүүдэд өглөө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663994
0 эможи

BAT
2025-06-11 19:32
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up