Өглөөний 05:30 цагаас эхлэн нийтийн тээврийн автобусны 20 чиглэл шугамын үйлчилгээ үзүүлж байна

2025 оны 6 сарын 09

Arslan.mn

Энэ сарын 1-нээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийг 07:00-16:00 болгосон. Уг зохицуулалттай уялдуулан 20 чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээ эхлэх цагийг урагшлуулжээ.

Тодруулбал Зунжин худалдааны төв, Архивын Ерөнхий Газар, Нисэх, Баянхошуу, Өлзийт хороолол, Найрамдал, Налайх, Зүүнсалаа, Шаргаморьт зэрэг 20 чиглэлийн автобус өглөөний 05:30 цагаас иргэдэд үйлчилж эхэлжээ.

Харин орой 22:30 цагт нийтийн тээврийн бүх чиглэлийн автобус буух хуваарьтайг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас тодотголоо. 

Нийслэл хотод өдөрт 130 чиглэлд 1,100 гаруй автобус иргэдийг тээвэрлэдэг байна.

Шөнийн тээвэр:

  • ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай чиглэлд өдөр бүр шөнийн автобус 22:00-

02:00 цаг хүртэл иргэдэд 1,000 төгрөгөөр үйлчилж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663952
0 эможи

keyboard_arrow_up