Х.Нямбаатарын зөв, ТҮЦ-ээсээ салж бусад хотын жишгээр ХӨГЖЬЕ!
Нийслэлийн төв зам дагуу, автобусны буудлын ойр орчмын ТҮЦ-үүдийг нүүлгэх, цэгцлэх ажил хийгдэж байгаа. Гэвч энэ ажил хэдэн жилийн өмнөөс л эхэлсэн. Үе үеийн хотын удирлагууд ТҮЦ эрхлэгчдийн холбооны ухуулга, сүрдүүлгээс эмээн гаргасан шийдвэрээсээ буцсаар өдий хүрсэн.
Монголд CU, GS25 гэх албан ёсны сүлжээ дэлгүүрүүд нээгдсэнээр орчин, стандарт хангасан хүнс, ариун цэврийн өрөөний асуудлыг давхар шийдсэн гэж хэлж болно. Бид саяханыг хүртэл ТҮЦ-ний булан тохойд бие засаж, битүү угаадас, хогон дунд зогсдог байлаа.
Тэгвэл энэ оны 04 дүгээр сараас эхлэн хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ гэдэг байгууллага Монгол Улсад түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хороо, дүүргийн Засаг дарга нар төв зам дагуу байршилтай ТҮЦ-үүдээ нүүлгэх хэрэгтэй. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээдийн урд талын ТҮЦ-үүдийг ирэх долоо хоног гэхэд нүүлгэ. Би өөрөө очиж шалгана" гэж удирдах ажилтны шуурхай хуралдааны үеэр мэдэгдсэн.
Хотын даргын энэ акцыг иргэд сайшаалтай дэмжиж байгаа. Өнөөдөр төв зам дагуу автобусны буудлууд цэгцтэй, цэлгэр цэвэрхэн болсныг харж байна. Их хотын жишгээр хөгжье гэвэл стандартгүй, шагийн худалдааны ТҮЦ-ээсээ салах цаг аль хэдийн болжээ.
Хэдхэн хүний эрх ашгаас болоод Улаанбаатар хотын орчин, нөхцөл, үйлчилгээний стандарт ухрах ёсгүй юм.
Өнөөдөр ч ТҮЦ эрхлэгчдийн холбооноос сүрдүүлэх акцууд тасрахгүй байгаа боловч 1,6 сая нийслэлчүүдийн эрх ашгийг шийдвэр гаргах түвшнийхэн илүүд үзэх биз ээ.









