Төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна
2025 оны 6 сарын 06
Баянгол дүүрэг 20 дугаар хороонд "Автобусны буудлын хажууд хогийн цэгт гал гарч байна" гэсэн дуудлага 2025.06.06-ны өдрийн14:08 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход төмрийн хогийн цэгт машин шатаж байсныг унтраахаар ажиллаж байна.
Нэмэлтээр үүрэг гүйцэтгэхээр Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн гарсан гэх мэдээллийг НОБГ-аас өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663925
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс