СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шархадны эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шархадны эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Тус чиглэлийн замыг засварлан асфальт бетон хучилт, тэмдэглэгээг хийсэн байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж, засварлаж байна. Уг замын хөдөлгөөнийг маргааш өглөө/2025.06.06/ нээх хуваарьтай.

Ойрын хугацаанд буюу зургаадугаар сарын 7-ны 01:00 цагаас Сүхбаатар дүүрэг, 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг тав хоног хааж, шинэчилнэ гэж НЗХГ-аас мэдээлээд байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663872
0 эможи

keyboard_arrow_up