Баянзүрх дүүрэгт гэр шатаж 3 хүүхэд, хоёр том хүн амиа алджээ

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Таван ханатай залгаа хоёр гэр шатаж галын улмаас хоёр том хүн, гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал 06-р сарын 5-ны үүрийн 01:36 цагт Баянзүрх дүүргийн 34-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай залгаа хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус хаягт оршин суугч хоёр том хүн, гурван хүүхэд өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
663870
1 эможи

Chuluuntsetseg
2025-06-05 11:54
Arai ymaa neeree yu bolood bnaa
keyboard_arrow_up