58-р бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх замыг энэ сарын 12-ныг хүртэл хааж, шинэчилнэ
2025 оны 6 сарын 04
Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй. Энэ хүрээнд 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаа хүртэлх авто замыг зургаадугаар сарын 7-ны 01:00 цагаас хааж, 12-ны 06:00 цагт нээнэ.
Авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальт бетон хучилтыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663855
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс