Нарны гүүрээс төмөр зам хүртэлх замыг хаав

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-ын хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг маргааш буюу зургадугаар сарын 4-ний 23:00 цагт хааж, шинэчлэх юм байна.

Засварлаж дуусаад, зургадугаар сарын 6-ны баасан гарагт нээх аж.

НЗХГ-аас мэдээлснээр, энэ хугацаанд авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэнэ. Иймд зам засварын ажлын үеэр иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663834
0 эможи

keyboard_arrow_up