Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-н хойд тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

2025 оны 6 сарын 03

Arslan.mn

Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-н хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Тодруулбал, Баянгол дүүрэг, 1-р хороо, Нарны гүүрний баруун талын авто замаас УБТЗ-н хойд талын автобусны буудал хүртэлх авто замыг хааж засвар шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус авто замыг маргааш буюу зургаадугаар сарын 4-ний 23:00 цагаас эхлэн, 6-ны 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн энэ хугацаанд дээрх чиглэлээр зорчихдоо өөр зам сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663829
0 эможи

keyboard_arrow_up